Өмнөх тэмцээн буюу CF beta round #76 div 2-ний тэмдэглэлийг бичээгүй үлдээсэн байгаа. Учир нь тухайн өдөр хэт их ядарсан байсан тул ганц л бодлого бодсон . Харин маргааш өглөө нь бодлогуудыг нь уншаад бодсон чинь 3-ыг нь бодох боломжтой байсныг ухаарсан.
Өнөөдрийн тэмцээнд их л ядруу л оролцож байна . Хэдэн хоног coder.query.mn дээр тэмцээн зохиох гээд нэлээд олон шөнө нойргүй хонолоо. Өнөөдөр зав гарган байж энэхүү тэмцээнд оролцож байгаа болохоор эргээд 1500+ оноотой болохыг хичээнэ ээ.
Аан нээрээ өмнөх тэмцээн дээр ганц л бодлого бодсон болохоор 1500+ оноо маань 1463 болтлоо буурсныг хэлээгүйм байна. :)
Ингээд тэмцээнээ эхлүүлье.