Monday, June 20, 2011

CF beta round #75 div 2

  Энэ удаагийн тэмцээнд хамгийн түрүүнд бүртгүүллээ. Ойрын хэд хоног coding-д донтчихсон юм шиг байна. :) Бас л 11 цагаас эхэллээ.
  Ингээд тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд hack хийх гэж оролдноо. :P
  1 дэхь бодлогоо шууд л бодлоо дэндүү хялбар байсан.
  2 дах бодлого ч гэсэн хялбар байлаа.
  3 дах бодлого маш хөнгөн байлаа. Гэвя баярлаад бодсоны эцэст жаахан алдаа хийсний уршгаар hack-дууллаа.
  4 дах бодлогоо уншаад ойлгоод л нэлээд нухлаа. Бас гэж хэцүү байна шүү.  Тэгэхдээ л 2 минут дутуу байхад бодлоо. (Анх удаа 4-дэх бодлогыг бодож байна. :))
  Цаг үлдээгүй учир ингээд л тэмцэнн дууслаа.
  Одоо system test л хүлээх үлдлээ.

Sunday, June 19, 2011

CC June Cookoff 2011

  Бүтэн сайн өдөр 24:00 цагт эхлэж байна. 2:30 цаг үргэлжлэх юм байна. Анх удаагаа энэ тэмцээнд орж байгаа болохоор яг ямар журмаар явахыг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ л нийт 5н бодлогоос нь чадвал 5ууланг нь бодно оо. :)
  За ингээд тэмцээн эхэллээ.
  Эхлээд шууд л 3 дахь бодлогыг нээсэн.(Зөн совингоороо) Тэгээд шууд input, output-ыг нь хараад л бодлогоо ойлгосон. Маш хурдан бодолтоо бичиж эхэлсэн ба хамгийн анхны бодолт илгээсэн хүн болсон.Гэвч WA авлаа. Гайхаад сууж байтал maXim бодолтоо над руу явуулж алдаа байгаа эсэхийг шалгууллаа.Миний санаатай яг л ижил байсан гэхдээ жаахан юм дутуу ,тэрийг нь янзлаад илгээсэн чинь бас л WA. Ингээд тэмцээн орой эхэлсэн болохоор унтдагч юм уу гээд сууж байтал хоорондоо зайтай оролт байж болохыг мэдээд scanf("%s",&s)-ээ gets(s) ээр сольсноор AC авлаа.
  Дараа нь аль бодлого хамгийн их бодогдсоныг нь харж байгаад 5 дахь бодлогыг барьж аваад нухлаа. (Бодлогын гол баатар нь Dunno байлаа. :D) Шууд qsort хийгээд дараа нь binary search хийхэд л хангалттай бодлого байлаа. Гэвч би qsort-ийг сайн ашиглаж чадахгүй болохоор энэ аргаа maXim-д хэлж өгөөд унтлаа. Маргааш өглөө 6-аас жолооны хичээлтэй байсан учир.
  Нээх гоё тэмцээн болсонгүй. Бараг л өрсөлдөөнгүй гэж хэлж болно. Үлдсэн 3н бодлого нь math болон geometry-ийн бодлого байсан.
  Ranking system-д гайгүй орсон юм шиг байна. :p

Thursday, June 16, 2011

CF beta round #74 div 2

  Одооноос эхлэж бүх оролцсон тэмцээнүүдийнхээ тэмдэглэлийг хөтлөхөөр шийдлээ. Энэ удаагийн тэмцээнд MAXIM-тай (Японд байгаа) хамт оролцож байна.
  CF(Codeforces.com)-ын талаар жаахан тайлбар хийе. Энэхүү сайтыг анх Мөнхжаргал (МТС-ийн програмчлалын олимпиадын сурагч) ахаас сонссон. Ерөнхийдөө тэмцээн болгоны division бүрд нийтдээ 5н бодлого байдаг ба DIV 1 ,DIV 2 гэж хуваадаг.(Мэдээж DIV 1т өндөр rating-тэй кодерууд оролцоно.) Coder.mn дээр хэрхэн бодлого илгээдэг яг л тэр журмаар бодолтоо илгээнэ.Бас хүний бодолтыг тестлэж алдаа олон өөртөө оноо цуглуулах боломжтой. Бүтэлгүйтвэл оноо алдана. (Topcoder-той ижилхэн)
  За ингээд тэмцээн эхэллээ. Энэ удаад 3н бодлого бодчих санаатай орж байна .Тэмцээн үргэлж Монголын цагаар  11-ээс эхлэдэг болохоор өмнөх тэмцээнүүдийн ихэнхи дээр нь унтаад rating-ээ асар их бууруулсан гэж байгаа. :P
  11:08-д эхний бодлогоо бодлоо. Ойлгох гэж удсаныг эс тооцвол хялбар байлаа.
  11:23-д 2 дахь бодлогыг төгс шийдлээ. C дээр тэмдэгт мөр тал дээрээ муу болохоор жаахан хугацаа алдлаа.
  3 дахь бодлогыг уншаад л DP эсвэл Greedy гэж бодсон боловч олигтойхон шийдэл олж чадсангүй. Ингээд үүнийг хаяад 5 дахь бодлогыг нухлаа. Миний хамгийн сайн боддог төрлийн бодлого мэт харагдаад байв. Ингээд нэлээд хугацааг зарцуулан байж DP+Brute Force бодолт хийлээ.
  Ямар ч байсан 3 бодлого бодчих шиг л боллоо. Ингээд system test л хүлээх үлдлээ.
Update: Эхний 2 бодлогоо л зөв бодсон байна. 5 дахь бодлого маань DP биш Data Structures+Implementation төрлийн бодлого байсан байна.  Тэгэхдээ rating (+122) маш сайн байлаа шүү :P
Ингээд бүтэнсайнд болох тэмцээнийг л хүлээх үлдлээ. (codechef.com)