Одооноос эхлэж бүх оролцсон тэмцээнүүдийнхээ тэмдэглэлийг хөтлөхөөр шийдлээ. Энэ удаагийн тэмцээнд MAXIM-тай (Японд байгаа) хамт оролцож байна.
CF(Codeforces.com)-ын талаар жаахан тайлбар хийе. Энэхүү сайтыг анх Мөнхжаргал (МТС-ийн програмчлалын олимпиадын сурагч) ахаас сонссон. Ерөнхийдөө тэмцээн болгоны division бүрд нийтдээ 5н бодлого байдаг ба DIV 1 ,DIV 2 гэж хуваадаг.(Мэдээж DIV 1т өндөр rating-тэй кодерууд оролцоно.) Coder.mn дээр хэрхэн бодлого илгээдэг яг л тэр журмаар бодолтоо илгээнэ.Бас хүний бодолтыг тестлэж алдаа олон өөртөө оноо цуглуулах боломжтой. Бүтэлгүйтвэл оноо алдана. (Topcoder-той ижилхэн)
За ингээд тэмцээн эхэллээ. Энэ удаад 3н бодлого бодчих санаатай орж байна .Тэмцээн үргэлж Монголын цагаар 11-ээс эхлэдэг болохоор өмнөх тэмцээнүүдийн ихэнхи дээр нь унтаад rating-ээ асар их бууруулсан гэж байгаа. :P
11:08-д эхний бодлогоо бодлоо. Ойлгох гэж удсаныг эс тооцвол хялбар байлаа.
11:23-д 2 дахь бодлогыг төгс шийдлээ. C дээр тэмдэгт мөр тал дээрээ муу болохоор жаахан хугацаа алдлаа.
3 дахь бодлогыг уншаад л DP эсвэл Greedy гэж бодсон боловч олигтойхон шийдэл олж чадсангүй. Ингээд үүнийг хаяад 5 дахь бодлогыг нухлаа. Миний хамгийн сайн боддог төрлийн бодлого мэт харагдаад байв. Ингээд нэлээд хугацааг зарцуулан байж DP+Brute Force бодолт хийлээ.
Ямар ч байсан 3 бодлого бодчих шиг л боллоо. Ингээд system test л хүлээх үлдлээ.
Update: Эхний 2 бодлогоо л зөв бодсон байна. 5 дахь бодлого маань DP биш Data Structures+Implementation төрлийн бодлого байсан байна. Тэгэхдээ rating (+122) маш сайн байлаа шүү :P
Ингээд бүтэнсайнд болох тэмцээнийг л хүлээх үлдлээ. (codechef.com)
No comments:
Post a Comment