Sunday, June 19, 2011

CC June Cookoff 2011

  Бүтэн сайн өдөр 24:00 цагт эхлэж байна. 2:30 цаг үргэлжлэх юм байна. Анх удаагаа энэ тэмцээнд орж байгаа болохоор яг ямар журмаар явахыг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ л нийт 5н бодлогоос нь чадвал 5ууланг нь бодно оо. :)
  За ингээд тэмцээн эхэллээ.
  Эхлээд шууд л 3 дахь бодлогыг нээсэн.(Зөн совингоороо) Тэгээд шууд input, output-ыг нь хараад л бодлогоо ойлгосон. Маш хурдан бодолтоо бичиж эхэлсэн ба хамгийн анхны бодолт илгээсэн хүн болсон.Гэвч WA авлаа. Гайхаад сууж байтал maXim бодолтоо над руу явуулж алдаа байгаа эсэхийг шалгууллаа.Миний санаатай яг л ижил байсан гэхдээ жаахан юм дутуу ,тэрийг нь янзлаад илгээсэн чинь бас л WA. Ингээд тэмцээн орой эхэлсэн болохоор унтдагч юм уу гээд сууж байтал хоорондоо зайтай оролт байж болохыг мэдээд scanf("%s",&s)-ээ gets(s) ээр сольсноор AC авлаа.
  Дараа нь аль бодлого хамгийн их бодогдсоныг нь харж байгаад 5 дахь бодлогыг барьж аваад нухлаа. (Бодлогын гол баатар нь Dunno байлаа. :D) Шууд qsort хийгээд дараа нь binary search хийхэд л хангалттай бодлого байлаа. Гэвч би qsort-ийг сайн ашиглаж чадахгүй болохоор энэ аргаа maXim-д хэлж өгөөд унтлаа. Маргааш өглөө 6-аас жолооны хичээлтэй байсан учир.
  Нээх гоё тэмцээн болсонгүй. Бараг л өрсөлдөөнгүй гэж хэлж болно. Үлдсэн 3н бодлого нь math болон geometry-ийн бодлого байсан.
  Ranking system-д гайгүй орсон юм шиг байна. :p

No comments:

Post a Comment